Манай улсад ял эдлэж байсан солонгос иргэнийг шилжүүлжээ
Тахарын алба өчигдөр Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос улс хооронд 2007 оны тавдугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай” гэрээний дагуу манай улсад ял эдлэж байсан солонгос иргэнийг өөрийн улсад нь хүлээлгэн өглөө.
Мэдээллийн алба

Тахарын алба өчигдөр Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос улс хооронд 2007 оны тавдугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай” гэрээний дагуу манай улсад ял эдлэж байсан солонгос иргэнийг өөрийн улсад нь хүлээлгэн өглөө. Ялтан шилжүүлэх ажиллагааг БНСУ-ын иргэн Жон Те Сонын өөрийн гаргасан хүсэлт болон холбогдох байгууллагуудын зөвшөөрөлд үндэслэн гүйцэтгэсэн аж. Тахарын албаны хувьд БНСУ-ын холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэж өгөх ажлыг Буянт-Ухаа агаарын боомтоор зохион байгуулсан юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн аравдугаар сарын 22-нд Тахарын албанаас ОХУ-ын гурван ялтныг шилжүүлсэн билээ.


















