Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай улсын 3 тамирчин ДАШТ-д оролцоно

БНХАУ-ын Хайнань арлын Ченмай хотод болох 2017 оны пүүл Бильярдын эмэгтэйчүүдийн ДАШТ-д монгол улсын 3 тамирчин оролцоно.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын 3 тамирчин ДАШТ-д оролцоно
Манай улсын 3 тамирчин ДАШТ-д оролцоно. Зураг: МҮОНРТ

2017 оны пүүл Бильярдын эмэгтэйчүүдийн ДАШТ-д энэ сарын 8-12-ний өдрүүдэд Ченмай хотноо болно. Энэ тэмцээнд оролцох манай улсын тамирчид маргааш БНХАУ-ын Хайнань арлыг зорих гэж байна. Энэ удаагийн дэлхийн аваргад дэлхийн оюутан залуучуудын 29-р Универсиад их наадмын мөнгө, хүрэл медальт “Эфэс” клубын тамирчин Б.Нарантуяа, Универсиад наадмын хүрэл медальт, “Шаянь” клубын тамирчин Б.Уянга болон “Шаянь” клубын тамирчин Д.Отгонтуяа нар Монгол улсаа төлөөлөн оролцох юм байна.

Дэлхийн пүүл бильярдын холбооноос 9 бөмбөгтэй төрлийн ДАШТ-ийг 1990 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа билээ. 27 дахь удаагийн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчиддаа арвин амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Хуваалцах