Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Манай улсын бэлчээрийн 60 гаруй хувь нь доройтжээ

Манай улсын нийт газар нутгийн 80 хувь нь бэлчээрт хамаардаг. Гэвч нийт бэлчээрийн 60 гаруй хувь ямар нэгэн байдлаар доройтсон гэсэн судалгааг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийнхөн хийжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын бэлчээрийн 60 гаруй хувь нь доройтжээ
Манай улсын бэлчээрийн 60 гаруй хувь нь доройтжээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын нийт газар нутгийн 80 хувь нь бэлчээрт хамаардаг. Гэвч нийт бэлчээрийн 60 гаруй хувь ямар нэгэн байдлаар доройтсон гэсэн судалгааг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийнхөн хийжээ. Тэгвэл өнөөдөр “Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хуралд Америк, Канад, Их Британи, Энэтхэг зэрэг орны судлаачид оролцож, манай орны бэлчээрийн нөхцөл байдлыг хэрхэн сэргээх талаар өөрсдийн санал дүгнэлтээ хүргэж байна. Бэлчээрийн доройтолд байгалийн хүчин зүйлээс илүүтэй, хүний хүчин зүйл маш их нөлөөлж байгааг судлаачид хэлж байгаа юм. Тиймээс бэлчээрийг зөв ашиглаж, нөхөн сэргээх боломж байгааг энэ үеэр онцолж байв.

Хуваалцах