Манай улсын чөлөөт бөхийн тамирчид “Дэлхийн цом”-д өрсөлдөнө
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн "Дэлхийн цом"-ын төлөөх тэмцээн ирэх зургаадугаар сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болно.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн "Дэлхийн цом"-ын төлөөх тэмцээн ирэх зургаадугаар сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болно. Тэмцээнд өнгөрсөн жилийн ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа эхний наймд бичигдсэн багууд урилгаар өрсөлдөх юм. Монголын чөлөөт бөхийнхөн дөрөвдүгээр байрт шалгарсан тул энэ тэмцээнд оролцоно.
Саяхан сугалаа гарахад манай улсын баг тамирчид “А” хэсэгт Гүрж, ОХУ, Турк, “Б” хэсэгт Азербайжан, АНУ, Иран, Энэтхэгийн багтай таарчээ.


















