Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манай улсын шигшээ баг эхлээд Японы багтай тоглоно

Манай улсын шигшээ багийн хувьд тэмцээний I хэсэгт багтсан бөгөөд эрхийн тоглолтуудаа Улаанбаатар хотдоо хүлээн авна.

Т.
Т.Үүрцайх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манай улсын шигшээ баг эхлээд Японы багтай тоглоно
Манай улсын шигшээ баг эхлээд Японы багтай тоглоно. Зураг: МҮОНРТ

19 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн ирэх оны намар Индонез Улсад болно.

Энэхүү тэмцээний эрхийн төлөө Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 47 орноос 43 нь өрсөлдөх юм. Үүнд Бутан, Кувейт, Пакистан, Гуамын багаас бусад нь оролцох юм.

Холбооноос гаргасан дүрмийн дагуу энэ сарын 31-нээс ирэх арваннэгдүгээр сарын 8 хүртэл багууд эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ өдрүүдэд Ази тивийн найман улсад эрхийн төлөөх тоглолт зэрэг зохиогдох бөгөөд хэсгийн аварга болсон нэг баг шууд эрхээ авах бол дэд байранд шалгарсан найман багийн сайн үзүүлэлттэй тав нь мөн тэмцээний эрх өвөртөлнө.

Манай улсын шигшээ багийн хувьд тэмцээний I хэсэгт багтсан бөгөөд эрхийн тоглолтуудаа Улаанбаатар хотдоо хүлээн авна.

Тэд талбайдаа Япон, Тайланд, Сингапурын багийг хүлээн авч өрсөлдөх юм. Ирэх сарын 4-нд манай улсын баг Японы эсрэг эхний тоглолтоо хийх бол арваннэгдүгээр сарын 6-нд Тайланд, 8-нд Сингапурын багтай тоглохоор хуваарь гарчээ.

Хуваалцах