Манай улсын шигшээ баг Тайванийн багтай тоглоно
Тайваны багтай нөхөрсөг тоглолт хийхээр манай лигийн шилдэг 18 тоглогч явж байгаа. Түүнээс гадна энэ сарын 15-23-ны хооронд 23 тоглогчоос бүрдсэн насанд хүрэгчдийн шигшээ баг Японд хамтарсан бэлтгэлд гарна.
Мэдээллийн алба

Монгол Улсын насанд хүрэгчдийн шигшээ баг ХБНГУ-ын дасгалжуулагчийн удирдлага дор анхны албан ёсны тоглолтоо энэ сарын 5-нд Тайвань улсын шигшээ багтай хийхээр боллоо.
Майкл Вайссаар удирдуулсан шигшээ баг өчигдөр эхний бэлтгэлээ хийсэн бол өнөөдөр хоёр дахь бэлтгэлээ хийгээд маргааш Тайвань Улсыг зорих аж. Энэ удаагийн шигшээ багийг өнгөрсөн есдүгээр сард, ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр сонгон бүрдүүлсэн аж.
Тайваны багтай нөхөрсөг тоглолт хийхээр манай лигийн шилдэг 18 тоглогч явж байгаа. Түүнээс гадна энэ сарын 15-23-ны хооронд 23 тоглогчоос бүрдсэн насанд хүрэгчдийн шигшээ баг Японд хамтарсан бэлтгэлд гарна. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудтай үед шигшээ багаараа хангалттай хэмжээний бэлтгэл хийж чадаагүй ч олон улсын тэмцээний туршлага олох чухал өдрүүд “Талын хөх чононууд”-ыг хүлээж буй.


















