Манай залуучууд Абдулрашид Садулаевтай хамт бэлтгэл хийв
Олимп, дэлхийн аварга АНУ-ын Кайл Снайдер, ОХУ-ын Абдулрашид Садулаев тэргүүтэй дэлхийн шилдэг хүчтэнүүд Тегеранд хөл тавиад байна.
Мэдээллийн алба

Монголын чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид арванхоёрдугаар сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеранд болох эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-д оролцохоор тус улсад бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ.
Олимп, дэлхийн аварга АНУ-ын Кайл Снайдер, ОХУ-ын Абдулрашид Садулаев тэргүүтэй дэлхийн шилдэг хүчтэнүүд Тегеранд хөл тавиад байна.
“Рио-2016” олимпийн наадмын аварга, дэлхийн хошой аварга “Орос танк” Садулаев Ираны “Бимех Рази” клубээс хүч үзэх бөгөөд өнөөдөр манай залуучуудын шигшээ багтай хамт бэлтгэл хийв.


















