Манай зургаан тамирчин жюү жицүгийн ДАШТ-нд оролцоно
АНЭУ-ын Абу Дабид энэ сарын 19-24-нд жюү жицүгийн "World Professional Jiu-jitsu Championship-2016” ДАШТ болно.
Мэдээллийн алба

АНЭУ-ын Абу Дабид энэ сарын 19-24-нд жюү жицүгийн "World Professional Jiu-jitsu Championship-2016” ДАШТ болно.
Манай улсаас зургаан тамирчин урилгаар оролцоно. Тодруулбал, 62 кг-д Б.Буяндэлгэр, 70 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Эрхбаяр, 85 кг-д О.Болд-Эрдэнэ, 94кг Г.Алтанбагана, +100 кг-д Ө.Сугаржаргал нар зодоглох юм.
Тэдний зардлыг Дэлхийн жюү жицү бөхийн холбооноос хариуцах бөгөөд тамирчид энэ сарын 18-нд эх орноосоо мордоно.


















