Манайхан багийн дүнгээр есдүгээр байрт жагслаа
Францын Парис хотын Берси центрт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээн энэ сарын 11-12-нд зохион байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Францын Парис хотын Берси центрт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээн энэ сарын 11-12-нд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 61 орны 412 тамирчин хүч сорьсон юм. Манай улсаас 13 жүдоч зодоглосон.
Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн тамирчдыг тэргүүлэн барилдаж мөнгөн медаль хүртэв. Харин тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ.
Мөн тэмцээний -66кг-ын жинд барилдсан ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Женко” клуб, “Шинэбадрах” ХХК-ий тамирчин ОУХМ Г.Хэрлэн тавдугаар байрт шалгарсан.
Ингэснээр манай манайхан багийн дүнгээр есдүгээр байрт жагслаа.


















