“Манчестер Сити” 4:0 “Фейеноорд”
Английн “Манчестер Сити”, Нидерландын “Фейеноорд” багууд хэсгийн эхний тоглолтоо Роттердам хотын “Фейеноорд” цэнгэлдэх хүрээлэнд хийлээ.
Мэдээллийн алба

ЕХХ-ны хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Аваргуудын лиг”-ийн “F” хэсэгт багтсан Английн “Манчестер Сити”, Нидерландын “Фейеноорд” багууд хэсгийн эхний тоглолтоо Роттердам хотын “Фейеноорд” цэнгэлдэх хүрээлэнд хийлээ. Энэ тоглолтод Пеп Гуардиалогаар удирдуулсан “Манчестер Сити” 4:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ.
"Манчестер Сити"-гийн хувьд урд шөнө өөрсдийн "Аваргуудын лиг"-т өрсөлдөгчөө xамгийн олон гоолоор xожсон амжилтаа давтлаа. Эсрэгээрээ "Аваргуудын лиг"-ийн тэмцээнд 15 жилийн дараа эргэн ирсэн Нидерландын аварга "Фейеноорд" клуб "Аваргуудын лиг"-ийн xүрээнд талбайдаа анx удаагаа xаалгандаа 4 гоол алдлаа.
“Фейеноорд” Нидерланд – “Манчестер Сити” Англи 0:4 (0:3, 0:1)
Гоол: 0:1 – 2' Стөүнс, 0:2 – 10' Агуэро, 0:3 – 25' Габриэл Жесус, 0:4 – 63' Стөүнс.
“Фейеноорд” – Жонс, Сен-Жюст, Боттегин, ван дер Хейден, Нелом, Амрабат (Ларссон, 78), Эль-Ахмади, Триндаде, Бергейс (Торнстра, 46), Крамер (Венте, 72), Боэтиюс.
“Манчестер Сити” – Эдерсон, Уокер, Стөүнс, Отаменди, Менди, Фернандиньо (Сане, 72), Бернарду Силва, де Брюйне, Сильва (Делф, 67), Агуэро (Стерлинг, 60), Габриэл Жесус.
Шар хуудас: де Брюйне (15), Сен-Жюст (38), Крамер (40), Триндаде (40), Боттегин (66).


















