Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Манчестер Юнайтед клубийн хамгаалагч асан Уесли Майкл Браун Монголд ирэв

Түүнийг хүрэлцэн ирэхэд Монгол дахь Манчестер Юнайтед клубийн хөгжөөн дэмжигчид угтаж, хүссэн асуултаа тавьсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Манчестер Юнайтед клубийн хамгаалагч асан Уесли Майкл Браун Монголд ирэв
Манчестер Юнайтед клубийн хамгаалагч асан Уесли Майкл Браун Монголд ирэв. Зураг: МҮОНРТ

Английн Манчестер Юнайтед клубийн төлөө (1996-2011) 15 жилийн хугацаанд өөрийн хамгаалалт ур чадвараа харуулж байсан Уесли Майкл Браун Монгол улсад хүрэлцэн ирж МХБХ-ны “Алтан бөмбөг-2022” ёслолын ажиллагаанд оролцож бэлгэдлийн 11 тоглогчдод шагнал гардуулсан юм.

Түүнийг хүрэлцэн ирэхэд Монгол дахь Манчестер Юнайтед клубийн хөгжөөн дэмжигчид угтаж, хүссэн асуултаа тавьсан юм.

Мөн МХБХ-ны Футзалын ордонд Элит академийн тоглогчидтой хүндэтгэлийн тоглолтод оролцож бяцхан дэмжигчтэй уулзав.

Монгол Улсад өмнө нь Английн Манчестер Юнайтед клубийн Луис Са, Петер Шмейхель болон Виллиам Галлас нар МХБХ-ны хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирж байлаа.

Хуваалцах