Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мандухай сэцэн хатан 30” тоглолт болно

Энэ удаагийн тоглолтод кинод оролцсон жүжигчид, дуучид, киноны зураг дүрс дуу хөгжим хэрхэн бүтэж яаж уялдан бүтээгдсэн талаар яриа өрнөж, хөгжим дүрсээ хослуулан харж сонсох боломж бүрдэх нь ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мандухай сэцэн хатан 30” тоглолт болно
“Мандухай сэцэн хатан 30” тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монголын орчин цагийн түүхэн уран сайхны “Мандухай сэцэн хатан” кино дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жилийг үджээ. Уг киноны хөгжмийг Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров бичсэн билээ.

Тэгвэл дээрх ойг тохиолдуулан түүний тоглолтыг “Мандухай сэцэн хатан 30” нэртэйгээр “Corporate Convention Centre”-т энэ сарын 22, 23-нд симфони найрал, Морин хуурын чуулга, найрал дуучид, үндэсний хөгжимчид, уртын дуучид, хөөмэйчид Ч.Чинбатын удирдлагаар бүрэн эхээрээ анх удаа тоглох гэж байна.

Дээрх киноны хөгжмийг 1987 онд тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Норовбанзад, Баттөмөр, Түвшинжаргал, Банзрагч, хөөмэйч Сундуй нарын зэрэг гоцлоочид оролцход Ж.Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байжээ. Уг киноны хөгжим давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут дуурьсдаг аж.

Энэ удаагийн тоглолтод кинод оролцсон жүжигчид, дуучид, киноны зураг дүрс дуу хөгжим хэрхэн бүтэж яаж уялдан бүтээгдсэн талаар яриа өрнөж, хөгжим дүрсээ хослуулан харж сонсох боломж бүрдэх нь ээ.

Хуваалцах