Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш 20 цэгт 77 алба хаагч урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтаар ажиллана

Маргааш /2020.03.16/-ны Даваа гарагийн өглөөний 07:00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан орон нутгийн авто замуудаар зорчих тээврийн хэрэгслийн жолооч нарт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш 20 цэгт 77 алба хаагч урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтаар ажиллана
Маргааш 20 цэгт 77 алба хаагч урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтаар ажиллана. Зураг: МҮОНРТ

Маргааш /2020.03.16/-ны Даваа гарагийн өглөөний 07:00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан орон нутгийн авто замуудаар зорчих тээврийн хэрэгслийн жолооч нарт урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хяналт тавьж ажиллахаар аймгийн хэмжээнд 20 цэгт 77 алба хаагч ажиллана.
Үүнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.

Мөн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах үйл ажиллагаа зохион байгуулагдах тул тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болно.#Замын_хөдөлгөөний_дүрэм, #амьдралын#алтан_дүрэмАюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдааЭх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар

Хуваалцах