Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Маргааш болох байсан Монгол Улсын аваргуудад зориулсан барилдаан цуцлагдлаа

Тэгвэл өчигдөр тус барилдааныг цуцласан талаар Монгол үндэсний бөхийн холбооноос олон нийтэд мэдээллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш болох байсан Монгол Улсын аваргуудад зориулсан барилдаан цуцлагдлаа
Маргааш болох байсан Монгол Улсын аваргуудад зориулсан барилдаан цуцлагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сарын 26 буюу маргааш Монгол Улсын аваргуудад зориулсан хүндэтгэл үзүүлэх барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарласан.

Тэгвэл өчигдөр тус барилдааныг цуцласан талаар Монгол үндэсний бөхийн холбооноос олон нийтэд мэдээллээ.

Учир нь Л.Чинбат нарын хүмүүс тус барилдааныг хамтран зохион байгуулах Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудыг Авилгатай тэмцэх газарт шалгуулна хэмээн шантаажилж барилдааныг цуцалсан гэж тус холбооноос мэдээллэв.

Үндэсний бөхийн холбоо 1994 оноос эхлэн аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү барилдаан 2003 оноос хойш эхлэн Монгол Улсын нисэх хүчний өдөрт зориулан зохион байгуулагдах болсон юм.

Хуваалцах