Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Маргааш “Дэлхийн аз жаргалын өдөр”

Ерөнхий Ассамблейн тогтоолд жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш “Дэлхийн аз жаргалын өдөр”
Маргааш “Дэлхийн аз жаргалын өдөр”. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль учраас “АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР” гэсэн ийм баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхий Ассамблейн тогтоолд жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн.

Монгол Улсад НҮБ-ын гаргасан шийдвэрийг “Аз жаргалын зам” ТББ дэмжин МСЭ, Нийслэлийн хот тохижилтын газар болон Замын Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах алба зэрэг газруудтай хамтран тэмдэглэхээр төлөвлөжээ.

Хуваалцах