Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Маргааш "Цусны донорын үндэсний өдөр” болно

нэг удаа бусдад хандивласан 350-400 мл цус гурван хүний амь авардаг.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маргааш "Цусны донорын үндэсний өдөр” болно
Маргааш "Цусны донорын үндэсний өдөр” болно. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг “Цусны донорын үндэсний өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн. Маргааш “Цусны донорын үндэсний өдөр”-ийг 7 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Цусаа хандивлахад харшлах өвчин, эмгэггүй 17-60 насны иргэд /50 кг-аас бага жинтэй эмэгтэйчүүд цусаа хандивлах боломжгүй/ сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа бусдад хандивласан 350-400 мл цус гурван хүний амь авардаг.

Сонирхуулахад, “Цусны донорын үндэсний өдөр”-ийн арга хэмжээ маргааш 11:00 цагт Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд болно.

Хуваалцах