Маргааш Улаанбаатар дахь “Русский дом”-д Шар тосны баяр болно
Оросын ард түмний өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баярыг Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв энэ сарын 6-нд буюу маргааш 11:00–16:00 цагийн хооронд гаднах талбайдаа зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Энэ үеэр “Русский дом”-ийн гаднах талбайд хоол амттаны болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт, гар урлал, уран зургийн мастер-класс, орос номын худалдаа, Мульткино хүүхэлдэйн киноны наадам, уралдаан тэмцээнүүд болох бөгөөд төлөг, телевиз, “Гэм зэм” постдрамын хос тасалбар бэлэглэх юм байна.
Тус арга хэмжээнд "Монретранс", "Аэрофлот", “Баттрейд Юниконф” зэрэг Орос нэрийн барааны дистрибьютор компаниуд болон орос бэлэг дурсгалын дэлгүүрүүд, орос хоолны ресторан, гар урчууд болон уран бүтээлчид оролцоход нээлттэй бөгөөд асар талбайг үнэ төлбөргүй гаргаж өгөх аж. Түүнчлэн 461026, 458682, 95872497, 90059099 утсаар зохион байгуулагчидтай холбогдох боломжтой.