Маргааш Улаанбаатар дахь “Русский дом”-д Шар тосны баяр болно
“Масленица” буюу Шар тосны баярыг Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв энэ сарын 26-нд буюу маргааш гаднах талбайдаа тэмдэглэхээр болжээ.
Мэдээллийн алба

Оросын ард түмний өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баярыг Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв энэ сарын 26-нд буюу маргааш гаднах талбайдаа тэмдэглэхээр болжээ.
Энэ үеэр “Русский дом”-ийн гаднах талбайд хоол амттаны болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, урлагийн тоглолт, гар урлал, уран зургийн мастер-класс, Мульткино хүүхэлдэйн киноны наадам, уралдаан тэмцээнүүд болох юм байна.


















