Маргааш зарим автозамын хөдөлгөөнийг түр хаана
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор иргэд, оюутан, залуучуудын дунд "Бүх нийтийн гүйлт, дугуйн өдөр"-ийг энэ Бямба /2019.10.19/ гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Үүнтэй холбогдуулан тухайн өдрийн 06.00-15.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэл замын хөдөлгөөнийг хаахаар болсон байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.