Маргаашнаас эхлэн "School police" эргүүл ажиллана
Иймд жолооч та бүхнийг оюутан, сурагчдаа хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас уриалж байна.
Мэдээллийн алба

Маргаашнаас буюу 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн авто замд ойр байрлалтай Ерөнхий боловсролын сургуулийн орчимд гарч болзошгүй зам тээврийн осол хэрэг, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор туслах ажилтан, олон нийтийн цагдаа, "School police" эргүүл ажиллаж эхэлнэ.
Иймд жолооч та бүхнийг оюутан, сурагчдаа хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас уриалж байна.


















