Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мариа Балотели дахиад хэрэг тарьжээ

Италийн шигшээ багийн экс дотвлогч, адайр ааштай хэдий ч авьяас чадвартай гэгддэг Мариа Балотели "Ливерпүүл" клубд ирээд тун муу байгаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мариа Балотели дахиад хэрэг тарьжээ
Мариа Балотели дахиад хэрэг тарьжээ. Зураг: МҮОНРТ

Италийн шигшээ багийн экс дотвлогч, ааштай хэдий ч авьяас чадвартай гэгддэг Мариа Балотели "Ливерпүүл" клубд ирээд тун муу байгаа. Улирлыг гоолгүй өндөрлүүлж хэл ам татлах болсон түүнийг хамгийн сүүлд төрөлх баг болох Италийн Милан клуб эргэн дуудсан тухай мэдээлэл гарч байсан.

Тэгвэл энэ удаад Балотелигийн дэггүйтэл Английн хөлбөмбөгийн холбооны "чихэнд хүрч" Семит үндэстний эсрэг үзэл гаргасан гэх үндэслэлээр түүнийг шалгаж эхэлсэн байна. Хэрэв түүний буруутай нь тогтоогдвол ойрын таван тоглолтод оролцох эрхгүй болох ба шийтгэл нэмэгдэж ч мэдэх юм.

Балотели өөрийн инстаграм хуудасдаа: "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч бүү байгаарай, Марио шиг бай. Тэр бол Япон хүмүүсээр бүтээгдсэн Англиар ярьдаг бас Мехсик хүн шиг харагддаг Итали сантехникч." Мөн "Хар хүн шиг үсэрч Еврей хүн шиг зоосуудыг шүүрдэг." гэсэн текстүүд агуулсан "Супер Мариа" тоглоомын гол дүрийн зургийг оруулсан нь ийнхүү Еврей үндэстнийг доромжилсон гэх үндэслэлээр шалгагдах шалтгаан болжээ.

Тэрээр ингэж нийтлээд олон шүүмжлэлтэй тулсан тул Балотелли уг зургаа устгасан гэнэ. Гэхдээ "Миний ээж ч бас Еврей хүн. Тиймээс бүгд амаа хамхи, тэгэх үү?" хэмээн пост оруулжээ. Мөн тэрээр Луйс Суарезийг шоглосон зургаа ч өөрийн хуудаснаасаа устгасан аж.

Хуваалцах