“Марко Поло” киноны II хэсэгт тоглох 100 орчим монгол жүжигчинг сонгон шалгаруулна
"Netflix" компанийн бүтээл “Марко Поло” киноны II хэсэгт тоглох монгол жүжигчдийг маргаашнаас эхлэн хоёр өдрийн турш МҮОНРТ-ийн байранд сонгон шалгаруулахаар болжээ.
Мэдээллийн алба
"Netflix" компанийн бүтээл “Марко Поло” киноны II хэсэгт тоглох монгол жүжигчдийг маргаашнаас эхлэн хоёр өдрийн турш МҮОНРТ-ийн байранд сонгон шалгаруулахаар болжээ. Киноны Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюсер М.Оргилын ярьснаар кинонд гол дүрийн дөрвөн жүжигчнээс гадна олны хэсэгт тоглох 50-70, орлон тоглогч 20 гаруй хүнийг сонгон шалгаруулах гэнэ. Түүнчлэн эдгээр жүжигчдийг кинонд тоглуулах зардалд Монголын төр тусламж үзүүлбэл шалгарсан жүжигчдийг 6-12 сар хүртэл Малайз, Унгар, Шинэ Зеланд улсуудад авах зураг авалтад оролцуулах аж.
Хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.


















