Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Маркус Рэшфорд ДАШТ-д бэртэлтэй иржээ

Тамирчин залуу ДАШТ-д оролцохоор явахаасаа өмнө хийсэн сүүлийн бэлтгэл дээр гэмтэл авсан аж. Өчигдөр орой Английн шигшээ баг Оросын Санкт-Петербург хотноо газарджээ.

MS
MNB Sport

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Маркус Рэшфорд ДАШТ-д бэртэлтэй иржээ
Маркус Рэшфорд ДАШТ-д бэртэлтэй иржээ. Зураг: МҮОНРТ

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Маркус Рэшфорд ОХУ-д бэртэлтэй ирсэн байна.

Тамирчин залуу ДАШТ-д оролцохоор явахаасаа өмнө хийсэн сүүлийн бэлтгэл дээр гэмтэл авсан аж. Өчигдөр орой Английн шигшээ баг Оросын Санкт-Петербург хотноо газарджээ.

Өнөөдөр тэд нээлттэй бэлтгэл, сургуулилт хийхээр төлөвлөсөн бөгөөд Рэшфорд үүнд оролцохгүй байж мэднэ. Ахлах дасгалжуулагч Гарет Саутгэйт түүний бэртлийг тийм ч ноцтой биш, Маркусыг Дэлхийн аваргад оролцох боломжтой хэмээн найдаж байгаа юм. Гэхдээ эцсийн хариуг өнөөдөр хийгдэх шинжилгээгээр мэдэх боломжтой гэнэ.

Хуваалцах