"Мартагдахгүй юмсан" тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин эгшиглэнэ
Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 40 жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуу хуураараа хөглөгдөж яваа Зууны манлай хос дуучид
Мэдээллийн алба

Дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 40 жилийн турш “Вансэмбэрүү”, ”Бид мартахгүй″, ”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг олон сайхан уянгат хайрын дуу хуураараа хөглөгдөж яваа Зууны манлай хос дуучид болох Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Мартагдахгүй юмсан” тоглолт өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болж өнгөрлөө.
Түмэн олны талархлыг хүлээсэн тус тоглолтонд МУГЖ С.Жавхлан гэргий МУСТА Г.Эрдэнэчимэгийн хамтаар уригдан оролцож байгаа бөгөөд МУСТА Д.Амарсайхан, МУСТА Ж.Солонго, В.Баттулга, Б.Дуулим нар хослон дуулахын гайхам сайхныг мэдрүүлсэн юм.
Ингээд Зууны манлай хос дуучид үзэгчдийн хүсэлтээр өнөөдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө дахин тоглохоор болжээ.


















