Маш сонирхолтой тулаан ирэх наймдугаар сарын 26-нд болно
Конор Мак Грэгорийн хувьд өмнө нь боксын рингэнд тулалдаж байгаагүй болохоор тулааны спорт сонирхогчдын анхаарлыг маш их татаж байна.
Мэдээллийн алба

Холимог тулааны од Конор Мак Грэгор спортын замналдаа нэг ч ялагдал хүлээгээгүй яваа боксчин Флоёд Мэйвэйдэртэй ирэх наймдугаар сарын 26-нд рингэнд гарна.
Конор Мак Грэгорийн хувьд өмнө нь боксын рингэнд тулалдаж байгаагүй болохоор тулааны спорт сонирхогчдын анхаарлыг маш их татаж байна.
Бэлтгэл нь ч нэлээн сайн байгаа гэдгийг дасгалжуулагч нь хэлсэн болохоор тун үзүүштэй болох нь дамжиггүй биз. Гэхдээ “Флоёд Мэйвэйдэр хатуу самар гэдгийг мартаж болохгүй хэмээн” фэйнүүд нь цахим хуудсаараа дамжуулах хэлсэн байна.


















