Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Машинаараа цагдаа дайрч, амийг нь хохироосон хэргийн шүүх хурал болно

45 настай Б.Э өмнө нь залилангийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан бөгөөд эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа дээрх хэргийг үйлдсэн байдаг

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Машинаараа цагдаа дайрч, амийг нь хохироосон хэргийн шүүх хурал болно
Машинаараа цагдаа дайрч, амийг нь хохироосон хэргийн шүүх хурал болно. Зураг: МҮОНРТ

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд 13:30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.

Хэргийг эргэн сануулахад, 45 настай Б.Э, 25 настай Т.Л нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн өмнөөс эсэргүүцэл үзүүлж, улмаар машинаараа дайрч, хэргийн газраас зугтсан. Тэдний машинд мөргүүлж, хүнд гэмтсэн цагдаагийн алба хаагч ГССҮТ-д хүргэгдэж, яаралтай хагалгаанд орсон ч гэмтлээ даалгүй нас барсан.

Түүнчлэн 45 настай Б.Э өмнө нь залилангийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан бөгөөд эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа дээрх хэргийг үйлдсэн байдаг.

Хуваалцах