"Мастерс"-т өрсөлдөх 60, 66 кг жингийн бөхчүүдийн сугалаа гарчээ
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн "Мастерс" өнөөдөр Мексик улсын Гуадалахара хотод эхэлж байна.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн "Мастерс" өнөөдөр Мексик улсын Гуадалахара хотод эхэлж байна.
Тэмцээнд 51 орны эрэгтэй, эмэгтэй тус бүр 118, нийт 236 тамирчин өрсөлдөнө. Монгол Улс хамгийн олон буюу 18 тамирчнаа оролцуулах бол Бразилын 17, ОХУ-ын 16 жүдоч зодоглоно.
Сонирхуулах 60 кг-д манай улсаас гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар нар барилдах юм. Мөн 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар татамид гарна.
Тус жингүүдийн сугалаа гарсныг уншигч танаа танилцуулъя.




















