Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мазаалай баавгайг хиймлээр үржүүлэх боломжгүй

Энэ амьтны тоо толгой бага байгаа нь хүйсийн харьцаа алдагдсантай холбоотой гэж үзэж байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мазаалай баавгайг хиймлээр үржүүлэх боломжгүй
Мазаалай баавгайг хиймлээр үржүүлэх боломжгүй. Зураг: МҮОНРТ

Манай улсад одоогийн байдлаар 25-28 бодьгал мазаалай байна. Энэ амьтны тоо толгой бага байгаа нь хүйсийн харьцаа алдагдсантай холбоотой гэж үзэж байгаа юм.

Учир нь эм мазаалайн тоо хоёр дахин бага байна. Зарим хүмүүс панда баавгайтай ижил хиймлээр үржүүлж болох эсэх талаар сонирхдог. Тэгвэл мазаалай баавгайн онцлогоос шалтгаалаад боломжгүй гэдгийг Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.Дэлгэрчимэг тайлбарлалаа.

Mongolian National Radio · Мазаалай баавгайг хиймлээр үржүүлэх боломжгүй

Судалгаагаар энэ амьтны тоо толгой жилд 1-2-оор нэмэгдэж байгааг тогтоожээ. Уг нь эм баавгай жилдээ 10-12 бамбарууш төрүүлэх боломжтой. Гэтэл ийнхүү бага байгаа тул дахин нарийвчлэн судлах, хоол хүнсээр хангах хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Хуваалцах