Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Мазаалай" мөсөн хотхон маргааш нээлтээ хийнэ

"Мазаалай" мөсөн хотхон Скай Резорт цанын баазын талбайд байрлаж байгаа бөгөөд маргааш буюу 2024 оны нэгдүгээр сарын 14-ний Ням гарагт албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мазаалай" мөсөн хотхон маргааш нээлтээ хийнэ
"Мазаалай" мөсөн хотхон маргааш нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

"Мазаалай" мөсөн хотхон Скай Резорт цанын баазын талбайд байрлаж байгаа бөгөөд маргааш буюу 2024 оны нэгдүгээр сарын 14-ний Ням гарагт албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөжээ.

"Мазаалай" мөсөн хотхонд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12 м өргөнтэй 22 м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай монгол цас мөсөн баримал зэрэг бүтээл байрлах юм.

Уг мөсөн хотхон нь 400-500 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан гэдгээрээ онцлогтой.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулах бөгөөд гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм.

Мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох зорилготой гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах