Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мазала” нэгдүгээр лигт 10 шилдэг баг өрсөлдөнө

Нэгдүгээр лигийн эхний хоёр байрыг эзэлсэн багууд ирэх жил “Мазала” үндэсний дээд лигт дэвшин тоглох эрхийг авах юм. Тоглолтууд дөрөдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 6-ны хооронд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мазала” нэгдүгээр лигт 10 шилдэг баг өрсөлдөнө
“Мазала” нэгдүгээр лигт 10 шилдэг баг өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Мазала” нэгдүгээр лигийн техникийн зөвлөгөөн өнгөрсөн баасан гарагт “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Энэ жилийн тэмцээнд “Ховд”, “Жипро”, “Хан-Уул”, “Соёмбын барсууд” “Улаанбаатарын мазаалайнууд”, “ДМЮ”, “Хүрээ хөвгүүд” болон “Сумида”, “Төв буганууд”, “Вестерн”гэсэн 10 шилдэг клубүүд өрсөлдөхөөр болжээ.

Нэгдүгээр лигийн эхний хоёр байрыг эзэлсэн багууд ирэх жил “Мазала” үндэсний дээд лигт дэвшин тоглох эрхийг авах юм. Тоглолтууд дөрөдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 6-ны хооронд болно.

“Мазала” нэгдүгээр лигийн техникийн зөвлөгөөний үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Шүүгчдийн хэлстийн дарга Д.Түмэнбаяр нар мэдээлэл өглөө. Мөн тэмцээний зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн Л.Цолмонбаяр “FIFA CONNECT” хөтөлбөрийн талаар танилцуулж, гадаад тоглогчид визний зөрчилгүй байхыг Гадаад харилцааны захирал С.Монголжингоо багуудад сануулжээ.

“Мазала” нэгдүгээр лигийн тэмцээн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.

Хуваалцах