МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо
IBA-г үргэлжлүүлэн удирдахаар болсон Умар Кремлев зөвлөхөөрөө Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг өөрөө санал болгон сонгосон байна.
Мэдээллийн алба

Турк улсын нийслэл Истанбул хотод үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр өнгөрсөн долоо хоногт Олон улсын боксын холбоо (IBA)-ны их хурал болов.
Тус хуралд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцлоо. Уг их хурлаар IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев улиран сонгогдов. Мөн IBA-г үргэлжлүүлэн удирдахаар болсон Умар Кремлев зөвлөхөөрөө Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг өөрөө санал болгон сонгосон байна.


















