Медальтнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг хийлгэжээ
Мексик Улсын Мехико хотноо болсон зуны олимпийн 19 дүгээр наадмаас мөнгөн медаль хүртсэн Жигжидийн Мөнхбат, хүрэл медаль хүртсэн Данзандаржаагийн Сэрээтэр, Чимэдбазарын Дамдиншарав, Төмөрийн Артаг нарын дурсгалын мөнгөн зоосыг медальтнууд болон тэдний гэр бүлд гардууллаа.
Мэдээллийн алба

Манай гарагийн хүн төрөлхтөний спортын оргил болсон олимпийн их наадамд Монголчууд медаль хүртсэний түүхт 50 жилийн ой тохиож байна.
Энэ хүрээнд олимпийн анхны алдартнуудаа алдаршуулах зорилгоор медальтнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг хийлгэжээ.
Мексик Улсын Мехико хотноо болсон зуны олимпийн 19 дүгээр наадмаас мөнгөн медаль хүртсэн Жигжидийн Мөнхбат, хүрэл медаль хүртсэн Данзандаржаагийн Сэрээтэр, Чимэдбазарын Дамдиншарав, Төмөрийн Артаг нарын дурсгалын мөнгөн зоосыг медальтнууд болон тэдний гэр бүлд гардууллаа.
Медалийг ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар хүндэтгэлтэйгээр гардуулсан тухай холбогдох албаныхан мэдээлсэн юм.
Дашрамд дуулгахад, Монгол Улс олимпийн наадмаас 28 тамирчин 29 медаль хүртэж байсан түүхтэй.




















