Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээлэл, харилцаа, холбооны салбарын нээлттэй өдөрлөг болно

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор аравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Чингисийн талбайд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөр

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээлэл, харилцаа, холбооны салбарын нээлттэй өдөрлөг болно
Мэдээлэл, харилцаа, холбооны салбарын нээлттэй өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор аравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Чингисийн талбайд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх аж.

Түүнчлэн энэ үеэр тус салбарынхан иргэдэд хэрэгтэй мэдээлэл зөвлөмжийг өгөхөөс гадна хөгжөөнт тоглоом, бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт урамшуулал, мөнгөн дугаар, хүрэл дугаар, "WIFI route" зэрэг олон төрлийн бэлгийг үзэгчдэдээ задлах ажээ. Тухайлбал, Монголын цахилгаан холбоо компани гэхэд суурин утас, интернэт үйлчилгээ, олон улсын ярианы 001 гарц, кабелийн телевиз болон лавлах үйлчилгээгээ танилцуулан үйлчилгээ тус бүртээ 100 хувь хөнгөлөлт урамшууллыг олгож, шууд үйлчилгээг үзүүлж, аж ахуйн нэгж пүүс компаниуд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх юм. Мөн өдөрлөгт ирж шинэ хэрэглэгч болсон хүн бүрт гарын бэлэгтэй урамшуулал олгох юм байна.

Хуваалцах