"Мэдрэхүйн хэлхээс" байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
"Мэдрэхүйн хэлхээс" байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр 18:00 цагаас "Blue Moon Art Gallery"-д нээлтээ хийнэ. Аялагч, гэрэл зурагчдын хамтарсан байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 19-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болох юм.
Мэдээллийн алба

"Мэдрэхүйн хэлхээс" байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр 18:00 цагаас "Blue Moon Art Gallery"-д нээлтээ хийнэ. Аялагч, гэрэл зурагчдын хамтарсан байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 19-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болох юм.Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй уг үзэсгэлэнд манай шилдэг гэрэл зурагчид болох Б.Баяр, Э.Ганбаяр, Г.Ган-Өлзий, Р.Гоцбаяр, Д.Октябрь, Ж.Чинбат, А.Түмэнжаргал, Х.Түшиг, Б.Тэмүүлэн, Н.Энхбат, Б.Эрдэнэбулган нар бүтээлээ сонирхуулна.


















