Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах сургалтууд эхэллээ

хөтөлбөрт оролцохоор хэвлэл мэдээллийн 11 байгууллага хүсэлт гаргаснаас МҮОНР-ийн III суваг “Р3” радио, “Зууны мэдээ” сонин, Gogo.mn сайт, “Малчин” телевиз гэсэн дөрвөн редакц шалгарч, сэтгүүл зүйн ур чадвар олгох сургалтад хамрагдаж эхлээд байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах сургалтууд эхэллээ
“Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах сургалтууд эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакцуудын мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, салбартаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрт оролцохоор хэвлэл мэдээллийн 11 байгууллага хүсэлт гаргаснаас МҮОНР-ийн III суваг “Р3” радио, “Зууны мэдээ” сонин, Gogo.mn сайт, “Малчин” телевиз гэсэн дөрвөн редакц шалгарч, сэтгүүл зүйн ур чадвар олгох сургалтад хамрагдаж эхлээд байна.

“Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн эхний сургалт өнөөдөр МҮОНР-ийн III суваг Р3 радиод боллоо.

Хуваалцах