Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мексикийн эмч нар "COVID-19"-өөр өвчилсөн хүнд хоёр уушги шилжүүлэн суулгажээ

Мексикийн эмч нар Латин Америктаа анх удаа "COVID-19"-өөр өвчилсөн хүнд хоёр уушги шилжүүлэн суулгалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мексикийн эмч нар "COVID-19"-өөр өвчилсөн хүнд хоёр уушги шилжүүлэн суулгажээ
Мексикийн эмч нар "COVID-19"-өөр өвчилсөн хүнд хоёр уушги шилжүүлэн суулгажээ. Зураг: МҮОНРТ

Мексикийн эмч нар Латин Америктаа анх удаа "COVID-19"-өөр өвчилсөн хүнд хоёр уушги шилжүүлэн суулгалаа. Мэс засал Нуэво-Леон мужийн нийслэл Монтеррей хотын нэгэн эмнэлэгт хийгдсэн байна. Өдгөө 57 настай өвчтөн хүчилтөрөгчийн аппаратад холбогдсон хэвээр байгаа, эмнэлэгт дор хаяж хоёр долоо хоногийг өнгөрөөх шаардлагатай гэнэ. Шинэ уушги нь биеийг хүчилтөрөгчөөр хангах ажлын ихэнхийг гүйцэтгэж байгаа ч шилжүүлэн суулгалт амжилттай болсон гэж хэлэхэд эрт гэж эмнэлгээс мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар Мексикт 610 мянга 957 хүн коронавирусний халдвар авч, 65 мянга 816 өвчтөн "COVID-19"-ийн улмаас нас бараад байна.

Хуваалцах