Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Mексикийн конгресс шинэ хууль баталлаа

Мексикийн конгресс баталсан нэгэн шинэ хуулинд ерөнхийлөгч эрх нь зөрчигдөж буй хоригдлуудад өршөөл үзүүлж, суллах эрхтэй гэж заажээ. Энэ эрхийн дагуу Мексикийн Ерөнхийлөгч Пенья Ньето өдгөө 42 настай хоригдол Альберто Патистан Гомесыг сулласан нь түүнийг нийгэмд гэм хоргүй гэж үзснийх юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Mексикийн конгресс шинэ хууль баталлаа
Mексикийн конгресс шинэ хууль баталлаа. Зураг: МҮОНРТ

Мексикийн конгресс баталсан нэгэн шинэ хуулинд ерөнхийлөгч эрх нь зөрчигдөж буй хоригдлуудад өршөөл үзүүлж, суллах эрхтэй гэж заажээ. Энэ эрхийн дагуу Мексикийн Ерөнхийлөгч Пенья Ньето өдгөө 42 настай хоригдол Альберто Патистан Гомесыг сулласан нь түүнийг нийгэмд гэм хоргүй гэж үзснийх юм. Хэрэгтэн Патистан Гомес нь 2000 онд орон нутгийн долоон цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн хэргээр 60 жил хоригдох ял сонссон байна. Түүний өмгөөлөгч болоод хүний эрхийн байгууллагынхан Гомесыг нийгэмд ямар ч хор хөнөөлгүй, өнгөрсөн хугацаанд хэрэг төвөгт огт орооцолдоогүй, сайн хүмүүжигч гэж баталжээ. Гомес энэ сарын эхээр тархины хорт хавдрын улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Хуваалцах