Мэргэжилтнээ зодсон дарга ажлаасаа халагдана
Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр мэргэжилтнээ зодсон тухай мэдээлэл цацагдсан. Өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга мэргэжилтнээ зодсон даргынхаа асуудлыг хэрэхэн шийдсэн талаар газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулсан юм.
Мэдээллийн алба

Тэрбээр “Би томилолтоор гадаадад ажиллаад ирсэн. Ийм явдал болсон нь үнэн. Нийслэлийн Боловсролын газрын орлогч даргаар ажиллаж байгаа Х.Батбаярт хариуцлага тооцож, ажлаас халах арга хэмжээ авна” гэсэн тайлбар өгсөн юм.