“Мэргэжлээ зөв сонгоё” өдөрлөг боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Их Сургууль, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Их Сургууль, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль хамтран “Мэргэжлээ зөв сонгоё” өдөрлөгийг хоёр дахь жилдээ Монгол Улсын Их Сургуулийн Оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа.
Өдөрлөгт Ерөнхий боловсролын 25, 29, 55, 63, 70, 116-р тусгай сургуулийн 9, 12 дугаар ангийн 170 гаруй сурагчид хамрагдсан юм.
Сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ажил мэргэжлийн ялгаа, мэргэжил эзэмшихийн ач холбогдол, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийн сайн туршлага зэрэг мэдээллүүдийг хүргэлээ гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.




















