“Мэргэжлийн боловсрол-Миний сонголт” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
Залуу үеийг мэргэжилд нь дурлуулах, цаашид ажиллах хүсэл эрмэлзлийг нь нэмэгдүүлэх зорилготой гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Mon”-нд нээгдлээ.
Мэдээллийн алба

Залуу үеийг мэргэжилд нь дурлуулах, цаашид ажиллах хүсэл эрмэлзлийг нь нэмэгдүүлэх зорилготой гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Mon”-нд нээгдлээ. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвийн суралцагчид болон багш нарын авсан зургуудаас шалгаруулж авчээ.
“Мэргэжлийн боловсрол-Миний сонголт” гэрэл зургийн үзэсгэлэнд шилдэг 60 зургийг багтаасан байна. ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Халиунаагийн ярианд анхаарлаа хандуулъя.
Үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.


















