Мэргэжлийн сумогийн Долдугаар сарын тэмцээн энэ сарын долоонд эхэлнэ
Мэргэжлийн сумогийн Долдугаар сарын тэмцээн энэ сарын долооноос 21-ний өдрүүдэд Нагоя хотын гимнастикийн ордонд болно.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сумогийн Долдугаар сарын тэмцээн энэ сарын долооноос 21-ний өдрүүдэд Нагоя хотын гимнастикийн ордонд болно. Өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд нэг ч уналгүй түрүүлсэн сумогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал энэ сарын барилдаанд бүх бөхчүүдийг тэргүүлэн барилдна. Тэрээр дээд зиндаанд 25 дахь удаагаа түрүүлж, 68 дахь их аварга Асашёорюү Дагвадоржийн амжилттай зэрэгцэж ирсэн. Харин Токиогийн башёог 11 давж, дөрөв унасан амжилтаар өндөрлүүлсэн мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Бямбадорж баруун жигүүрээс барилдах юм.. Токиогийн башёод арав давж, тав унасан Токитэнкү Хүчитбаатар энэ сарын барилдаан комүсүби цолтой барилдахаар болжээ. Тэрбээр хамгийн сүүлд 2007 оны Нагоя башёд дээрх цолтой барилдаж байсан бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа дахин комүсүби цолтой хүч үзэхээр боллоо. Мөн манай бусад бөхчүүдээс Озэки Какирюү Ананд зүүн жигүүрээс, КёкүтэнхоЦэвэгням маэгиширагийн зүүний дөрвөөс, Тамаваши Мөнх-Оргил зүүний 13-аас, Шёотэнро Нямсүрэн барууны 16-гаас тус тус барилдах юм байна.
Мэдээллийн эх сурвалж:"
Хурд
" агентлаг


















