Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэн буудагч Д.Мөнхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

1975 онд чөлөөтийн домог З.Ойдов гуайн хүртсэн олимпийн төрлийн дэлхийн аваргын эрхэм цолыг 23 жилийн дараа өнөөх өлзий хишигт Барселона хотоос “зулгаасан” гавъяатан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэн буудагч Д.Мөнхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Мэргэн буудагч Д.Мөнхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Мэргэн буудагч Доржсүрэнгийн Мөнхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр “Барселона-1992” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн хамгийн анхны буудагч бөгөөд хамгийн анхны Монгол эмэгтэй тамирчин билээ. Түүнчлэн “Бээжин-2008” олимпийн наадмаас мөн хүрэл медаль хүртсэн гавьяаттай тамирчин юм. Тэрбээр 1969 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ.

1975 онд чөлөөтийн домог З.Ойдов гуайн хүртсэн олимпийн төрлийн дэлхийн аваргын эрхэм цолыг 23 жилийн дараа өнөөх өлзий хишигт Барселона хотоос “зулгаасан” гавъяатан юм.

Өдгөө Германы Мюнхен хотноо бааварт "Бавария”, бахархалт Беккенбауэр нартай нэг багт харъяалагддаг билээ. Түүнчлэн Энэтхэгийн Бангалоре хотод саатаж, мэргэж буучдад нь зөвөлгөө өгдөг юм.

Хуваалцах