Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“МИ-8” нисэх шаардлага хангасан гэж мэдээллээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төв аймгийн чиглэлд ниссэн “А Жет” компанийн 55-66 дугаартай “МИ-8” нисдэг тэрэг Мөнгөнморьт сумын нутагт осолдсон юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“МИ-8” нисэх шаардлага хангасан гэж мэдээллээ
“МИ-8” нисэх шаардлага хангасан гэж мэдээллээ. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төв аймгийн чиглэлд ниссэн “А Жет” компанийн 55-66 дугаартай “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн Баасан гарагт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт осолдсон.

Нисдэг тэрэгт нислэгийн багийн гурван гишүүн, зорчигч долоон хүн байсан бөгөөд азаар хүний амь эрсдэж, бэртэж гэмтээгүй байна.

Албаныхан үүнийг осол биш, харин нисдэг тэрэг буулт хийх үеэрээ салхины хүчинд автагдаж хүчтэй газардснаас нисдэг тэрэгний даах сэнс хугарсан гэнэ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг онгоцыг зөвшөөрөлгүй, актлагдсан онгоц байсан хэмээн мэдээлсэн бол Зам, тээврийн сайд А.Гансүх “А-Жет” компанийн 55 66 дугаартай “Ми-8” нисдэг тэрэгний хувьд нислэгийн шаардлага хангасан, зөвшөөрөлтэй байсан гэж мэдэгдлээ.

Хуваалцах