Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Милан-Кортина”-2026: Монголын баг тамирчид бэлтгэлдээ орлоо

“Милан-Кортина”-2026 Өвлийн олимпын наадам өчигдөр “хөшиг”- өө нээсэн. Италийн Тесеро хотноо гүйлтийн цанын төрлийн тэмцээнүүд өнөөдөр эхэлсэн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Милан-Кортина”-2026: Монголын баг тамирчид бэлтгэлдээ орлоо
“Милан-Кортина”-2026: Монголын баг тамирчид бэлтгэлдээ орлоо. Зураг: МҮОНРТ

“Милан-Кортина”-2026 Өвлийн олимпын наадам өчигдөр “хөшиг”- өө нээсэн. Италийн Тесеро хотноо гүйлтийн цанын төрлийн тэмцээнүүд өнөөдөр эхэлсэн билээ.

Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ОУХМ Б.Ачбадрах хоёрдугаар сарын 8-нд гүйлтийн цанын скиатлоны төрөлд олимпын наадмын өрсөлдөөнөө эхлүүлэх бол ОУХМ Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд мөн хоёул уралдах юм.

Харин уулын цанын төрөлд хүч сорих А.Ариунбатын хувьд энэ сарын 16-нд Валтеллина хотод олиипын наадмын уралдааны замдаа гарна. Гүйлтийн цанын төрөлд хүч үзэх тамирчид уралдааны замаа шалгаж анхны бэлтгэлээ хийлээ.

Гэрэл зураг: Э.Харцага

Хуваалцах