Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Миний хайртай Монгол” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховын Монголын ард түмэнд бэлэглэсэн уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Миний хайртай Монгол” үзэсгэлэнгийн нээлт боллоо
“Миний хайртай Монгол” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Миний хайртай Монгол" уран зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.

Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховын Монголын ард түмэнд бэлэглэсэн уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.

Тэрбээр манай улсад өмнө нь хэд хэдэн удаа ирэхдээ өвөрмөц зан заншил, аж байдал, хэрэглээг хараад бүтээлдээ тусгасан байна. Мөн тэрбээр Монголд маань өөрийнхөө улсаас дутуугүй хайртай гэнэ. Тиймдээ ч үзэсгэлэнгийнхээ нэрийг ийнхүү сонгожээ.

Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах