Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Миний нутаг-2018” наадмын эзнээр Б.Мөнхбат тодорлоо

Энэ жилийн наадамд Улаанбаатар хот, Хэнтий аймаг, Багануур, Налайх дүүгээс оролцсон 26 найрагч шүлгэн хүлгээ сойсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Миний нутаг-2018” наадмын эзнээр Б.Мөнхбат тодорлоо
“Миний нутаг-2018” наадмын эзнээр Б.Мөнхбат тодорлоо. Зураг: МҮОНРТ

Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн 112 жилийн ой өнгөрсөн бямба гарагт буюу түүний төрсөн өдөр тохиов.

31-хэн наслахдаа агуу их бүтээл туурвиж амжсан түүний гавьяаг Багануур дүүргийн утга зохиолын нэгдэл хүндэтгэн анх “Шувуун саарал” нэртэй яруу найргийн наадам зохион байгуулж байсан бол сүүлд тус дүүргийн Засаг даргын тамгын газрын захирамжаар “Миний нутаг” нэртэйгээр өргөжин өдгөө 20 жилийн нүүр үзлээ.

Их зохиолчийн хөшөөнд нутгийн удирдлага, яруу найрагчид цэцэг өргөх ёслолоор эхэлж, төрсөн гэрийнх нь бууринд хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ жилийн наадамд Улаанбаатар хот, Хэнтий аймаг, Багануур, Налайх дүүгээс оролцсон 26 найрагч шүлгэн хүлгээ сойсон юм.

Тэргүүн байрт зохиолч, яруу найрагч Б.Мөнхбат, аман хүзүүнд МҮОНР-ийн сэтгүүлч, яруу найрагч Х.Дугарсүрэн, айргийн гуравт МҮОНРТ-ийн сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан нар шалгарлаа.

Шүүгчээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Батсайхан, “Миний нутаг” наадмын эзэн, яруу найрагч Д.Ганхуяг нар ажилласан юм.

Хуваалцах