Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мишель Фаззари, Жюстина Ди Стасио нарыг 2000 ам.доллараар урамшуулжээ

Дээрх сан нь 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд олимпийн наадам болон ДАШТ-д медаль хүртсэн 'Агч навчтанууд”-ын 45 тамирчинг нийт 144 мянган “ногоон”-оор урамшуулаад байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мишель Фаззари, Жюстина Ди Стасио нарыг 2000 ам.доллараар урамшуулжээ
Мишель Фаззари, Жюстина Ди Стасио нарыг 2000 ам.доллараар урамшуулжээ. Зураг: МҮОНРТ

Канадын чөлөөт бөхийн холбооны дэргэдэх “Quest for Gold” хөтөлбөрийн сан “Burnaby Mountain” клубийн тамирчин 58 кг-ын жингийн Мишель Фаззари, 75 кг-ын жингийн “Brock” клубийн тамирчин Жюстина Ди Стасио нарыг 2000 ам.доллараар урамшуулжээ.

Учир нь тэд Парист болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

Дээрх сан нь 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд олимпийн наадам болон ДАШТ-д медаль хүртсэн 'Агч навчтанууд”-ын 45 тамирчинг нийт 144 мянган “ногоон”-оор урамшуулаад байгаа гэнэ.

Хуваалцах