Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцоно

Өнгөрсөн жил Алдарт эхийн одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан. Энэхүү тэмцээний ялагч, БСШУСЯ-ны “Боловсролын салбар дах хүүхэд хамгааллын элч” мисс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцоно
Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жил Алдарт эхийн одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан. Энэхүү тэмцээний ялагч, БСШУСЯ-ны “Боловсролын салбар дах хүүхэд хамгааллын элч” мисс А.Дэлгэрцэцэг маргааш “Mrs International World” тэмцээнд оролцохоор АНУ-ыг зорих гэж байна. Лас Вегаст болох “Mrs International World” тэмцээнд нийт 41 орны ээжүүд оролцон, авьяас билэг, ур чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх юм.

Дэлхийн хэмжээний тэмцээнд Монгол ээжүүдээ төлөөлөн оролцож байгаа, “Алдарт эхийн одонтой мисс А.Дэлгэрцэцэгт Монголын Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Алтай кашмер” ХХК-иас амжилт хүсч, бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэг гардууллаа. “Mrs International World” тэмцээн энэ сарын 25-наасЛас Вегаст эхлэх юм байна.

Сонирхуулахад, “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” уралдаанд дөрөв буюу түүнээс олон хүүхэд төрүүлж, “Алдарт эхийн I, II одон”-ийн эзэд болсон ээжүүд өрсөлдсөн билээ. Уг уралдааны сүүлийн шатанд 29 бүсгүй өрсөлдөж, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг ялагчаар шалгарсан юм. Мөн тэрбээр одонтой 3500 ээжийг хамруулсан “Төрсний дараах сэтгэл гутрал” төслөөрөө тэмцээний “Хүмүүнлэг мисс”-ээр шалгарсан юм. Харин “Mrs International World” тэмцээнийг 1984 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд нөхөрт гарсан бүсгүйчүүд оролцдогоороо онцлогтой аж.

Хуваалцах