Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мисс М.Цэвэлмаа олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсаж байна

Тэрбээр авьяасын шалгаруулалтад “The Hu” хамтлагийн “Yu ve Yu ve” дуун дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хослосон үзүүлбэр үзүүлж мөн шилдэг 20 оролцогчийн нэг болсон аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мисс М.Цэвэлмаа олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсаж байна
Мисс М.Цэвэлмаа олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсаж байна. Зураг: МҮОНРТ

“Miss world-2019” тэмцээн Английн Лондон хотноо үргэлжилж байна. Энэ жил тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс М.Цэвэлмаа тэмцээний хамгийн гол номинациудын нэг болох “Зорилго бүхий гоо бүсгүй” номинацийн шилдэг 10 оролцогчийн нэг болжээ.

Мөн “Head to head challenge” буюу ярилцлагын шалгаруулалтад багийнхаа ялагч болж, шилдэг 20-д шалгарсан байна.

Тэрбээр авьяасын шалгаруулалтад “The Hu” хамтлагийн “Yu ve Yu ve” дуун дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хослосон үзүүлбэр үзүүлж мөн шилдэг 20 оролцогчийн нэг болсон аж.

Үүнээс гадна Монголын гоо бүсгүй www.missworld.com сайтын олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсч байна.

Хэрэв энэ шалгууртад түрүүлбэл шууд шилдэг 30-д үлдэх боломжтой аж. Санал хураалт энэ сарын 14 хүртэл явагдана.

Хуваалцах