“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ шууд дамжуулна
Мексик улсад болох “Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч З.Номинзул оролцоно.
Мэдээллийн алба

Мексик улсад болох “Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч З.Номинзул оролцож байна.
Тус тэмцээнийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна.
Урьдчилсан шалгаруулалтыг Улаанбаатарын цагаар 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 09:00-13:00 цагт, сүүлчийн (финалийн) шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 08:00-12:00 цагт үзэгч та бүхэнд хүргэнэ.


























